top of page

The

ТУН УДАХГҮЙ

book.png
Энэхүү ном тун удахгүй хэвлэгдэн гарах гэж байна.

Та гар утаснаасаа ч үзэх боломжтой.

Бар код ашиглан дохионы хэлний видео бичлэгийг үзэх хялбар боллоо.

Та ном авахыг сонирхож байгаа бол ....

Төслийн танилцуулга

Монгол улсын Соёлын Яамны санхүүжилтээр Монгол улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо  нь сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 2021 оны 7-р сараас эхлэн “СОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН  ХЭЛ, СОЁЛ”-ын төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

 

Тус төслийн үйл ажиллагааны хүрээнд сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн хамтын бүтээлийг анх удаа хийж бэлтгэн гаргалаа.

 

Монгол дохионы хэл болон олон улсын дохионы хэлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх 500 үгийг цахим бичлэгт хөрвүүлэн шинэ оны босгон дээр шинэхэн төслөө танилцуулж байгаадаа таатай байна. Үүнд:

 

www.Deaf.mn буюу олон улсын дохионы хэлний вэбсайт,

Let’s try – “Олон улсын дохионы хэлээр ярьж сурцгаая” гарын авлага

“Сонсголгүй иргэдийн түүхэн замнал” ном

 

LET’S TRY – ХАМТДАА СУРЦГААЯ

 

“Олон улсын дохионы хэлээр ярьж сурцгаая” гарын авлагын товч танилцуулга

 

НҮБ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид “Дохионы хэл бол албан ёсны Хэл” гэсэн тодорхойлолтыг оруулсантай холбоотойгоор НҮБ-аас жил бүрийн 09 дугаар сарын 23-ны өдрийг “Дохионы Хэлний Олон Улсын Өдөр” болгон тунхагласан билээ.

 

Сонсголгүй Иргэдийн Дэлхийн Холбооны санаачлагаар Сонсголгүй Иргэдийн долоо хоногийг Италийн Ром хотноо 1951 онд анх Ерөнхий Конгрессын чуулганаар есдүгээр сарын сүүлийн долоо хоногийг улс орон бүрт Сонсголгүй Иргэдийн Олон Улсын Долоо Хоног болгон тэмдэглэдэг болгохыг зөвшөөрч  Энэхүү Олон Улсын Дохионы Хэл нь дэлхий нийтийн анхаарлыг татах болсон.  

 

Энэхүү гарын авлага нь гадаад улс оронд аялах үед тухайн газрын сонсголгүй иргэдтэй харилцах, харилцааны үндсэн (мэндчилгээ, аялал жуучлал, унаа тээвэр, худалдан авалт, ресторан, спорт, эмнэлэг гэх мэт) сэдвүүдээс бүрдэж англи хэлийг давхар хавсаргасан байгаа нь зөвхөн Монголчууд төдийгүй гадаад иргэд ч гэсэн ашиглаж болохуйц өврийн дэвтэр, бар кодтой болно.

 

Түүнчлэн олон улсын дохионы хэлний онцлог, туршлага зөвлөгөө, шаардлагатай мэдлэг олж авах боломжийг олгосон ба олон улсын дохионы хэлийг анхлан сурч буй хүмүүст тохиромжтой зурагт гарын авлага юм.

 

Та бүхэн ч гэсэн олон улсын дохионы хэлээр ярьж сураарай.

 

Энэхүү гарын авлагыг ашиглан олон улсын дохионы хэлийг сурч, дэлхийн өнцөг булан бүрт байгаа сонсголгүй иргэдтэй чөлөөтэй харилцана гэдэгт гүнээ итгэж байна. 

Олон улсын дохионы хэлний толь

isl & мдх
procosal
isl
Contact
Холбоо барих

 info@deaf.mn
7777-1418

 хямдрал, урамшууллын талаарх мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл манай жагсаалтад бүртгүүлээрэй!

bottom of page